Тархины үелзлээр нь дамжуулан нууц үг, пин кодыг нь хакердах боломжтой

2017-07-03 13:401min0
Tarhi

АНУ-ын Алабамагийн Их сургуулийн судалгааны баг, Калифорнийн их сургуулийн судлаачидтай хамтран electroencephalography (EEG) – хүний тархины үелзлэлийг илрүүлэх чихэвч бүтээж, нууц үг, пин код зэрэг чухал мэдээллийг нь  хакерууд хулгайлах боломжтой гэж үзжээ.

Судалгаагаар 12 хүнд тусгай чихэвч зүүлгэн пин код, нууц үгээ бичихийг хүссэн байна. Гэтэл чихэвч  хүн тус бүрийн хийсэн пин код, нууц үгний 43.4 хувийг зөв илрүүлж чадсан бөгөөд зургаан  тэмдэгт бүхий нууц үгийг 37.3 хувьтайгаар илрүүлж байжээ.

Хүний тархины үелзэл хэзээ ч худал мэдээлэл өгдөггүй болох нь тогтоогдсон нь эрдэмтдийн санааг хамгийн их зовоож байгаа аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй