ГССҮТ-ийн эмч нар ээлжийн амралтаа авчихаад буцах замдаа осолд оржээ

2017-07-03 14:111min0
ГССҮТ

Өвөрхангайгаас Улаанбаатар руу ирж явсан УБН 89 79 улсын дугаартай Приус маркын автомашинд зорчиж явсан Гэмтлийн эмнэлгийн зургаан эмч өчигдөр авто осолд орсон. Энэ талаар тус  эмнэлгийн удирдлага өнөөдөр (2017.07.03 ) мэдээлэл хийлээ.

Эмч нар ээлжийн амралтаараа өнгөрсөн амралтын өдөр (2017.07.01) Эрдэнэ зуу хийд орчихоод буцах замдаа Элсэн тасархайн орчимд өчигдөр 15:00 цагийн орчимд автобустай мөргөлдсөн байна.

Ослоор дөрвөн эмч бэртэл авч жолоо барьж явсан эмчийн биеийн байдал хүнд байгаа гэнэ.

Урьдчилсан байдлаар  автобусны жолооч зүйрмэглэж яваад урсгал сөрж урдаас нь мөргөсөн болох нь тогтоогджээ. Харин энэ осол сонгуулийн сурталчилгаа, улстөртэй ямарч холбоогүй болохыг салбарын сайд А.Цогцэцэг хэлж байв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй