Жил бүр 30.000-40.000 мянган хүүхэд Ерөнхий боловсролын сургуулиа төгсдөг гэх судалгаа бий. Энэ жил 40.000 гаруй хүүхэд болон их дээд сургуульд суралцах хүсэлтэй залуус Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.
Өнгөрсөн сарын 14-нд элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар Монгол хэлний шалгалтаар эхэлсэн. Улсын хэмжээнд 17779 хүүхэд, залуус эх хэлний шалгалт өгсөн байна. Үүнээс 11541 нь шалгалтад унажээ. Нийт шалгуулагчийн 6238 нь тэнцсэн гэсэн үг.
Харин 30 хүүхэд хамгийн өндөр буюу 800 оноо авсан байна. Тухайлбал Улаанбаатар хотын хэмжээнд хоёр хүүхэд уг шалгалтад 800 оноо авсан бол, Увс аймагт хамгийн олон буюу таван хүүхэд хамгийн өндөр оноо авчээ.
Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн гарахтай зэрэгцээд Их дээд сургуулиуд босго оноогоо зарласан. Хамгийн өндөр буюу СЭЗДС босго оноогоо 620 гэж тогтоожээ. Түүний араас МУБИС 560-600, МУИС, АШУҮИС, ХУИС тус бүр 560 гэж зарласан бол ХААИС 500, ШУТИС 440, СУИС 400-420, Мандах бүртгэл дээд сургууль 400, Дотоот хэргийн их сургууль 580, Төмөр замын дээд сургууль 550 гэж тогтоосон байна.