Засгийн газар орчин үеийн хүүхдийн нас сэтгэхүй, гоо зүйн онцлогт тохирсон тайз дэлгэцийн бүтээл туурвих, хүн байгалийн шүтэн барилдлага, эх дэлхийгээ хайрлах ухамсартай, хүмүүнлэг ёс суртахуунтай иргэнийг төлөвшүүлэх зорилгоор “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн XI уралдааны удирдамж” гаргажээ. Уралдааны удирдамжыг хүргэж байна.
НЭГ: Хүүхдэд зориулсан уран бүтээлийн уралдааны төрөл:
1. Уран сайхны киноны зохиол
2. Телевизийн олон ангит уран сайхны киноны зохиол
3. Драмын жүжгийн зохиол
4. Хөгжимт жүжиг /мюзикл/-ийн зохиол гэсэн 4 төрлөөр шалгаруулна.
ХОЁР: Уралдааны материалыг хүлээн авах хугацаа, бүрдүүлэх материал
Уралдаанд оролцогч нь бүтээлээ 2017 оны 08 дугаар сарын 01-ээс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагаас өмнө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын бичиг хэрэгт ирүүлнэ. Бүтээлээ ирүүлэхдээ дор дурьдсан материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Уралдаанд оролцохыг хүссэн албан бичиг /овог, нэр, дэлгэрэнгүй хаяг, холбоо барих утас зэргийг тодорхой бичсэн байна/
- Уран бүтээл нь бүрэн эх хэлбэрээр байна. /бүтээлийг дугтуйлан битүүмжилж ирүүлэхдээ бүтээл дээр нэр хаяг тавихыг хориглоно/
ГУРАВ: Уралдааны шалгаруулалт:
- Уралдаанд оролцогчид Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын www.culture.gov.mn цахим хуудсанд байршуулсан Бүтээлд тавигдах шаардлага, Бүтээл ашиглах гэрээнд нийцүүлэн бүтээлээ ирүүлнэ.
- Уралдаанд ирсэн бичиг баримт, бүтээлийг БСШУС-ын сайдын томилсон орон тооны мэргэжлийн зөвлөл хуралдаж шалгаруулах тухай дүгнэлт гаргана.
- Зарласан төрлөөр шаардлага хангасан бүтээл ирээгүй тохиолдолд тухайн төрөл дээр шалгаруулалт хийхгүй.
- Бүтээл нь шалгарсан тохиолдолд зохиогчийн эрхтэй холбоотой Бүтээлийг ашиглах онцгой эрхийн талаар гэрээ байгуулж ажиллана.
- Хүүхдийн уран бүтээлд зориулсан хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.
ДӨРӨВ: Шагналын сан
A. Уран сайхны киноны зохиол
- Тэргүүн байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /6 сая төгрөг/
- Дэд байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /4 сая төгрөг/
B.Телевизийн олон ангит уран сайхны киноны зохиол
- Тэргүүн байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /7 сая төгрөг/
- Дэд байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /5 сая төгрөг/
C.Драмын жүжгийн зохиол
- Тэргүүн байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /5 сая төгрөг/
- Дэд байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /3 сая төгрөг/
D.Хөгжимт жүжиг /мюзикл/-ийн зохиол гэсэн 4 төрлөөр шалгаруулна.
- Тэргүүн байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /6 сая төгрөг/
- Дэд байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /4 сая төгрөг/
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж 5/1, Засгийн газрын II байр, 301 тоот. Харилцах утас: 264942
Цахим шуудан: info@culture.gov.mn