Мексикийн Хүн судлал, түүхийн үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүд хоёр жил гаруй нарийвчилсан судалгаа хийж, хүний ясаар хийсэн эртний Ацдекийн цамхаг оршиж байсан нь үнэн болохыг нотолжээ.
Эртний Темпло Майор дуган, Ацтекийн дээд бурханд зориулан барьсан Уицилопочтли цац суваргын ойролцоо орших цилиндр хэлбэртэй байгууламж дотроос 676 хүний гавлын яс илэрсэн байна. Цамхагийг эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдүүдийн ясаар барьсан болохыг харсан эрдэмтэд цочролд оржээ.
Эрнан Кортес-оор толгойлуулсан булаан эзлэгчид өнөөгийн Мексикийн зүүн эрэгт 1519 онд бууж байжээ. Хоёр жилийн дараа тэд Ацтекийн эзэнт гүрний нийслэл Теночтитланыг (өнөөгийн Мексик) эзэлснээр тус улсыг колончилж эхэлсэн байна.
Домогт өгүүлэхдээ Ацтекийн үеийн цамхагт амь үрэгдсэн дайсны цэргүүдийн гавлын ясыг цуглуулдаг байсан түүхтэй.
Одоогоор эрдэмтэд дуганы суурь хэсэгт малтлага хийгээгүй байгаа тул олон тооны булш илэрч магадгүй аж. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар гавлын ясаар барьсан багана нь өндрөөшөө 60 м-т хүрч байгаа гэнэ.