Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид 11 жилийн турш Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ.
Сэжигтэн этгээд нь Өлзий сумын харьяат Г гэгч бөгөөд 2006 онд хуучнаар Хадгаламж банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 60,000,000 сая төгрөг завшиж, Казахстан Улс руу оргосон байна. Түүнийг эх орондоо ирээд байхад нь иргэний мэдээллийн дагуу илрүүлсэн аж. Түүнд холбогдох хэргийг аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт энэ хэргийг шалгаж байгаа юм байна.
1 comment
kazakuud tegej bolohgui shuu de.uursdoo heniih henii nutagt tolgoi horgodoj baigaagaa medmeer ym da.bid ulaanbaatart kazak hun huuhdiig hezee ch gaduurhaj baigaagui shuu .uuniig sanuuliy