УИХ дахь Ардчилсан намын бүлэг хэвлэлийн хурал хийв. Энэ үеэр бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаан Монгол Улсын эдийн засгийн өөрчлөлт, төсөвтэй холбоотой байсан. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хэт нэг талыг барьсан чуулганы хуралдаан боллоо. Тоон үзүүлэлт гэдэг бодит зүйл. Өнгөрсөн хугацаанд 2016 оны зургаадугаар сараас 2017 оны тавдугаар сарын хооронд Монгол Улсын нийт өр 22.5 тэрбум ам.доллараас 24.9 тэрбум ам.доллар болж 2.4 тэрбум доллараар өссөн.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт 175 сая ам.доллар байсан бол -32.8 сая ам.доллар болж буурсан бол инфляци 1.6-3.7 хувь болж өссөн. Монголбанкны төгрөгийн ам.доллартай тэнцх ханш 1,964 байсан бол 2,413 төгрөгтэй тэнцэж байна. Гадаад валютын албан нөөц 1.4 тэрбум ам.доллар байсан. 2017 оны долоодугаар сарын байдлаар 1.23 тэрбум ам.доллар болж буурсан байна.
Чанаргүй зээлийн хувьд 2016 оны зургаадугаар сард 1 их наяд 36 тэрбум төгрөг байсан бол тавдугаар сарын байдлаар 1 их наяд 158 тэрбум төгрөг болж 6.5 хувиар өссөн байна. Эдийн засгийн өсөлт гаргасан гэдгээ эрх баригчид бодитой хэлээч гэв. Мөн Багшийн хөгжлийн тухай хуулиар Ардчилсан нам завсарлага авсан. Учир нь МАН сонгуулийн өмнө гэнэтхэн энэ хуулийг санаачилж оруулж ирсэн. Бид үүнийг улс төрийн оноо авах гэж байна гэж харсан. Бид хуулийг судлахгүйгээр саналаа өгөх боломжгүй гэсэн юм.
Ардчилсан намаас иргэдийг өрийн дарамтаас чөлөөлөх тухай хэрэгжих боломжгүй санаачилгынхаа талаар Д.Эрдэнэбат Үндсэн хуулийн 6.1 заалтыг хэрэгжүүлэхийн төлөө манай нам ажиллана. Иргэдийг өрийн дарамтаас салгах санаачилгыг мушгин гуйвуулахыг АН хүлээн зөвшөөрч болохгүй. Энэ бол сонгуулийн амлалт биш” гэв.
1 comment
Өөрсдөөнхөө оруулсан өрийн дарамтнаас чөлөөлнө гэж бүр амьтны дургүй хүргэж яахнавдээ, гудамжны золбин гөлөгнүүд.