-АНУ-ын Ерөнхийлөгчийн төрөл төрөгсөд төсвөөс цалинждаггүй-
Цагаан ордноос АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны ажилтнуудын цалингийн хэмжээг ил болголоо. Жагсаалтад 377 хүний нэр багтжээ. Эдгээрээ хамгийн өндөр цалинтай нь жилд 187.1 мянган ам.доллар авах юм байна. Өөрөөр хэлбэл Трампын ахлах зөвлөх Марк Хаус ийм хэмжээгээр цалинжих нь ээ. Тэрбээр сард 15.6 мянган ам.доллар авна гэсэн үг.
Харин хамгийн бага цалинтай хүний тоонд Цагаан ордны дэргэдэх Үндэсний эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Хэри Кон бичигдэж байна. Тэрбээр жилд 30 мянган ам.доллараар цалинжина. Тэгвэл Трампын төрөл төрөгсөд төсвөөс огт цалинждаггүй юм байна.
Тухайлбал, Ерөнхийлөгчийн охин, зөвлөх Иванка Трамп, мөн хүргэн, ахлах туслах Жаред Кушнер нар цалингүй ажиллана. Түүнчлэн Ерөнхийлөгчийн алба хоорондын санаачилга, технологийн санаачилгын асуудал эрхэлсэн зөвлөх Род Кордыш татвар төлөгчдийн мөнгөөр цалинжихгүй. Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Шон Спайсер 179.7 ам.доллар авах бол түүний хамтрагч Сара Сандерс 165 мянган ам.долларын цалинтай байх юм.
Трампын ажилтнуудын дундаж цалин жилд 89 мянган ам.доллар байгаа аж. Харин өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн үед Цагаан ордны ажилчдын дундаж цалин жилд 73 мянган ам.доллар байжээ.
Э.ЗАЯА