euro-2017.jpg

2017-08-08 10:57
Их Британи улс Европын холбооноос гарсны дараа Европын холбооны төсөвт жил бүр 10-12 тэрбум евро тасарна гэж Төсвийн асуудал эрхэлсэн Еврокомиссар Гюнтер Эттингер мэдэгджээ. Ийм нөхцөлд тус холбоо хэмнэлтийн арга хэмжээ авах, эсвэл гишүүн орнуудаасаа илүү өндөр татвар авах шаардлага тулгарах гэнэ. Эттингер “Хэтийн төлөвтөө Брекситээс болж Европын холбооны төсөвт жил бүр 10-12 тэрбум евро […]

hatan-haan.jpg

2017-08-08 10:49
Хатан хаан өдөрт дөрвөн удаа архины төрлийн коктейль хэрэглэдэг. Ингэхдээ эхнийхийг нь өглөөний цайны дараа, дараагийнхыг нь өдрийн хоолны дараа, гурав дахийг нь оройн хоолны дараа бол дөрөв дэхийг нь унтахын өмнө уудаг гэж Independent дамжуулжээ. Энэ мэдээ интернэтийг шуугиулж байна. Олон нийт Их Британийн хатан хаан II Елизаветаг бөглөө мултлах дуртай гэсэн мэдээллийг дамжуулан […]

esun-nastai-huu.jpg

2017-08-07 15:42
Америкийн сансрын агентлаг NASA-д газар сансрын орон зайг судлах, жолоодлогтой болон автомат нислэгийн үеэр биологийн болон органик бохирдлыг  судлах салбарын мэргэжилтэн хэрэгтэй байв. Уг ажлын цалин жилд $124,4 – $187 мянган доллар болох ёстойг Daily Mail сонинд өгүүлжээ. Ажлын байрны зарын дагуу есөн настай Жек Дэвис гэдэг хүү NASA-д ажиллах хүсэлтээ өгчээ. Хүүг ийм шийдвэр […]

sity.jpg

2017-08-07 15:23
2019 оны нэгдүгээр сараас Осло хотын гудамжаар жолоочгүй цахилгаан автобуснууд явж эхлэх гэнэ. Энэ автобус 12 зорчигчтойгоор 20 км/цагаас илүүтэй хурдтай явах зориулалттай. Автобусыг гар утсандаа нэмэлт программ суулган түүний тусламжтайгаар дуудаж болох гэнэ. Хүлээлтийн хугацаа 10 минутаас хэтрэхгүй юм байна. Эхний ээлжинд шугаманд 20 цахилгаан автобус гарна. Одоо тэднийг Форус цэцэрлэгт туршиж буй аж. […]

diana.jpg

2017-08-07 12:54
Хорин жилийн өмнө 1997 оны наймдугаар сарын 31-нд Диана гүнж автын ослоор Парист амь үрэгджээ. Нас барсаны ойтой нь давхцуулан хэвлэлээр түүний амьдралын шинэ шинэ баримтууд гарч ирэх болжээ. Тухайлбал Диана гүнжийн хөвгүүд эхийнхээ тухай “Бидний ээж Диана: түүний амьдрал ба өв” гэсэн кинонд анх удаагаа ярьцгаав. “Диана: түүх түүний үгээр” нэртэй өөр нэг баримтат […]

ild.jpg

2017-08-07 12:33
ЛОНДОН. /Reuters/. Олимп болон Паралимпын аварга, Өмнөд Африкийн ойрын зайн гүйгч Оскар Писториус эмнэлэгт хүргэгджээ. Найз бүсгүй Рива Стинкампыг хөнөөсөн хэргээр “Илдэн дээр гүйгч” хочит О.Писториус өнгөрсөн онд зургаан жил хоригдох ял сонссон юм. Түүний хоригдож буй шоронгийн албаны хүмүүс өчигдөр мэдэгдэл хийхдээ “О.Писториус өнөө өглөө шоронгоос эмнэлэгт хүргэгдсэн” гэжээ. Чухам ямар шалтгааны улмаас эмнэлэгт […]

Усайн.jpg

2017-08-07 10:21
[starbox] Олимпийн найман удаагийн аварга Усэйн Болт Лондон хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 100 метрийн гүйлтэд хүрэл медаль хүртлээ. Зодог тайлахын өмнөх сүүлчийн энэхүү тэмцээнээс хөгжөөн дэмжигчид нь ихийг хүлээж байсан ч санаснаар болсонгүй. Гэсэн ч тэр ялагдашгүй Усэйн Болт хэвээрээ их спортыг орхиж байна. Ямайкийн тамирчин Усэйн Болт 2009-2016 он хүртэлх бүхий л […]

Афганистан.jpg

2017-08-07 10:10
Афганистаны Сар-и Пул мужийн Мирзаваланг суурин дахь цагдаагийн шалган нэвтрүүлэх цэг рүү зэвсэгт этгээдүүд халдаж, 50 гаруй иргэн амиа алджээ. Хохирогчдын ихэнх нь лалын шашны нийт урсгалыг шүтэгч хүүхэд эмэгтэйчүүд байсан аж. Өчигдөр болсон энэ золгүй хэргийн талаар албаны эх сурвалжуудын мэдээлснээр гэмт этгээдүүд иргэдийг хайр найргүй буудан хөнөөсөн бөгөөд тэдний дотор Афганистаны аюулаас хамгаалах […]

чип.jpg

2017-08-06 15:57
АНУ-ын Висконсин мужийн Three Square Market” технологийн компани ажилтнууддаа чип суулгаж эхэлжээ. Ингэснээр аюулгүй байдлыг нь хангах төдийгүй хаалга онгойлгох, компьютер руугаа нэвтрэх, бараа бүтээгдэхүүн худалдан авахад хүртэл ашиглах боломжтой гэнэ. Одоогоор 50 ажилтаны эрхий хуруунд энэ төхөөрөмжийг суулгасан бөгөөд удирдлагуудын үзэж буйгаар цаашилд ажилтан бүр чиптэй болохыг хүснэ гэж тооцоолсон байна. Нийт 300 ам.долларын […]

акул.jpg

2017-08-06 14:21
Америкийн гэрэл зурагчин Таня Хупперманс гэх эмэгтэй энэ гайхалтай зургийг авчээ. Тэрбээр акула жижиг загаснуудын үүсгэсэн хонгилд орсон байсныг хальсанаа буулгаж чадсан байна.  Саяд нэг удаа тохиох ийм азтай агшинг дарна маш том аз гэж тэр ярьжээ.