Хятадуудын хилийн чанад дахь хөрөнгө оруулалт ойрын 10 жилд 1.5 их наяд ам.долларт хүрнэ гэж “Linklaters” консалтингийн компанийн мэдээлэлд үндэслэн “Bloomberg” агентлаг мэдээлжээ. Өнгөрсөн 10 жилд хятадуудын гадаадад оруулсан хөрөнгийн хэмжээ 880 тэрбум ам.доллар байсан юм. Тэгэхээр ирэх 10 жилд уг хөрөнгө оруулалт 70 хувиар нэмэгдэнэ гэсэн үг.
БНХАУ-ын төрийн бодлого ихэвчлэн үйлдвэрлэл, өндөр технологийн боловсруулалт, олон улсын худалдаа зэрэгт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн байдаг. Харин уг бодлого хэрхэн амжилттай явагдах эсэх нь БНХАУ гадаадын зарим орнуудын Хятадын компанийг булаан авах гэсэн оролдлогыг даван туулахаас шалтгаалах аж. Зөвхөн өнгөрсөн жилд л гэхэд ийм айдсаас болж 75 тэрбум ам.долларын гэрээг цуцалсан юм.
Тэр дундаа дэд бүтэц, өндөр технологийн салбартай холбоотой гэрээ ихэвчлэн цуцлагджээ. Тухайлбал, Германы “Axitron” хагас дамжуулагчийг худалдан авах гэрээ зогссон билээ.
Э.ЗАЯА