Нью-Йоркт алан хядах ажиллагаа болсноос хойш 16 жилийн дараа шинжээчид хохирогчдын цогцоснуудыг бүрэн таньж дуусчээ. Энэ тухай “The Guardian” мягмар гарагт мэдээлсэн байна.
Амиа алдагсдын нэрсийг ар гэрийнх нь хүсэлтээр зарлахаас татгалзсан аж. Цогцсыг таних ажиллагаанд ДНК-ийн шинжилгээний шинэ технологийг ашиглажээ. Тус сонинд бичсэнээр шинжээчид алан хядах ажиллагаа болсноос цагаас эхлэн нийт 1641 хохирогчийн цогцсыг таньсан байна.
2001 оны есдүгээр сарын 11-нд “Аль-Кайда” алан хядах бүлэглэлийнхэн АНУ-д зорчигч тээврийн дөрвөн онгоцыг барьцаалсан байна. Ингээд хоёр онгоц нь Нью-Йоркийн Худалдааны төвийн ихэр хоёр цамхгийг мөргөж, нэг нь Пентагоны барилга дээр унасан бол өөр нэг онгоц нь Пенсильванид сүйрсэн билээ. Энэ алан хядах ажиллагааны улмаас нийт 3000 орчим хүн амь үрэгдсэн юм.
Э.ЗАЯА