Д.Трампын нэр хүнд унасаар байна

2017-08-09 13:021min0
trump

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нэр хүнд нэгдүгээр сард тангараг өргөснөөс хойших хамгийн доод түвшиндээ иржээ. Энэ тухай CNN телевизийн захиалгаар SSRS албаны явуулсан санал асуулгын үр дүн баталж байна. Трампын ажлыг санал асуулгад оролцогчдын 38 хувь нь сайшаасан аж.

Гэтэл өнгөрсөн дөрөвдүгээр сард иргэдийн 44, гуравдугаар сард 45, хоёрдугаар сард 44 хувь нь эергээр үнэлсэн юм. Ерөнхийлөгчийн ажилд сэтгэл дундуур хүмүүсийн тоо 56 хувьд хүрсэн байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй