Сингапурын Чанги нисэх буудлаас зөвлөх үйлчилгээ авна

2017-08-09 13:111min0
Singapore airport

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн Ази, номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 дүгээр хуралд оролцож буй Сингапурын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Kevin Shumтэй уулзалт хийлээ.

Ирэх жил ашиглалт орох Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахад дэлхийд туршлагатай Сингапурын Чанги нисэх буудлаас туршлага судлах, тус нисэх буудлын зөвлөх үйлчилгээг авах, Сингапурын нисэхийн академид мэргэжилтэн бэлтгэх, сургах цар хүрээг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн илэрхийллээ.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй