Хятадуудын хилийн чанад дахь хөрөнгө оруулалт ойрын 10 жилд 1.5 их наяд ам.долларт хүрнэ гэж “Linklaters” консалтингийн компанийн мэдээлэлд үндэслэн “Bloomberg” агентлаг мэдээлжээ. Өнгөрсөн 10 жилд хятадуудын гадаадад оруулсан хөрөнгийн хэмжээ 880 тэрбум ам.доллар байсан юм. Тэгэхээр ирэх 10 жилд уг хөрөнгө оруулалт 70 хувиар нэмэгдэнэ гэсэн үг. БНХАУ-ын төрийн бодлого ихэвчлэн үйлдвэрлэл, өндөр технологийн […]