Шадар сайдын Ажлын алба өнөөдөр (2017.08.09) хэвлэлийн хурал хийж, шадар сайд У.Хүрэлсүхийг 2017 оны тавдугаар сараас нэр бүхий зургаан иргэн дагаж, мөрдсөн талаар мэдээлэл хийлээ. Тэд “Ийм асуудал үүсээд байхад шалгаж өгөхийг хүсч, гомдол гаргасан хуулийн байгууллагын зүгээс ямар нэгэн сураг чимээ байхгүй байгаа учраас хэвлэлийн хурал хийж байна” гэж мэдэгдэв.
У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан таван төрлийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Гомдол гаргаснаас хойш нэг сарын дотор хэрэг үүсгэж, гомдол гаргасан хүмүүст мэдээлэл өгөх ёстой. Гэвч мэдээлэл өгөөгүй учраас хардах үндэслэл болж байна. Хэргийн цорын ганц гэрч Батболдын дэлгэсэн мэдээлэл ноцтой. Тэр хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж хохирогчийн хамгаалалтад аваагүй байна. Энэ асуудалд улс төрийн нөлөө байгаа юм биш биз хэмээн мэдэгдэв.
Энэ үеэр Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр “У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүн. Засгийн газрын гишүүнийг тагнаж чагнахад Засгийн газраас анхаарах ёстой. Нэг сар болчихоод байхад Засгийн газраас ямар ч мэдээ, мэдээлэл хийсэнгүй. У.Хүрэлсүх сайд МАН-ын удирдлагууд энэ талаар долоодугаар сарын 3-нд мэдэгдсэн байдаг. Энэ бүхнийг хууль хяналтын байгууллагууд ёс журмаар нь шалгахыг хүсч байна гэв.
1 comment
МОНГОЛ ТӨР, ЗАСАГ ГЭЖ БАЙНА УУ?