Зика.jpg

2017-08-03 16:06
Флорида мужийн Эрүүл мэндийн газраас Зика вирус бэлгийн замаар дамжсан эхний тохиолдол бүртгэгдсэнийг зарлалаа. Өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс АНУ-д Зика вирус бэлгийн замаар дамжсан анхны тохиолдол бүртгэгдсэнийг зарлаж байсан юм. Тэгвэл Флорида муж Пиннеллас тойргоос энэ жил дээрх тохиолдол гарсныг мэдээллээ.

венесуэл.jpg

2017-08-03 14:18
[starbox] -Үүсгэн байгуулах хурал Венесуэлийн хямралд тус болох уу- Венесуэль улс. Каракас хот. Наймдугаар сарын 1-ний өглөө. Нэгэн байрны ойролцоо Sebin буюу тусгай ажиллагаа гэсэн бичиг бүхий хөнгөн тэрэг зогсов. Түүнээс хуяг дуулга болсон, гартаа автомат буу барьсан хэдэн хүн гарч ирлээ. Хэдэн минутын дараа тэд эмэгтэйчүүдийн айн хашхиралдах дуун дор унтлагын хувцастай нэгэн эрийг […]

abe.jpg

2017-08-03 12:58
 Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн чансаа огцом буурч байгаатай холбоотой Засгийн газар шуурхай хуралджээ. Хурлаар эрх баригч гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргасан байна. Тун удахгүй хэдэн цагийн дараа шинэ бүрэлдэхүүн томилогдох аж.  Засгийн газар ард түмнийхээ итгэлийг сэргээхийн тулд ийм алхам хийж байгаа гэнэ.

Oros.jpg

2017-08-03 12:06
Сирид амь Оросын 40 цэрэг үрэгдлээ гэсэн Reuters агентлагт мэдээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хэвлэл мэдээллийн албаны дарга Дмитрий Песков тайлбар өглөө. Түүний хэлсэнээр амь үрэгдсэн Орос цэргүүдийн мэдээлэл Батлан хамгаалах яамны шугамаар Кремльд ирдэг байна. Тус улсын Батлан хамгаалах яамны албан ёсны мэдээгээр, Сирийн Арабт оросын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш (2015 оны есдүгээр сараас) 34 […]

kiev.jpg

2017-08-03 11:42
Олимпийн жүдогийн хоёр удаагийн аварга, Австрийн иргэн Петер Зайзенбахер 2000-аад оны эхээр Вена хотод бэлтгэлдээ гарах үеэрээ насанд хүрээгүй хоёр охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд дуудагдлаа. Ингээд түүнийг Киев хот дахь байрнаас нь мягмар гарагт саатуулагдсан байна.

Antony.jpg

2017-08-03 09:53
[starbox] Цагаан ордны харилцаа холбооны газрын захирал Энтони Скарамуччи энэ албанд томилогдоод 10 хонов уу үгүй юу халагдлаа. Ерөнхийлөгчийн засаг захиргааны эх сурвалжийн мэдээлснээр Скарамуччи удирдлага солигдсонтой холбоотойгоор сайн дураар албан тушаалаа орхихоор шийдвэрлэсэн гэнэ. Цагаан ордны мэдэгдэлд “Ноён Скарамуччи захиргааны шинэ тэргүүн Жон Келлид ажлаа цоо шинээр эхлүүлж, өөрийн багаа бүрдүүлэх боломж олгох ёстой […]

0101.jpg

2017-08-03 09:02
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро тус улсын хувийн теле сувгууд болох Venevision, Televen-ийг долоодугаар сарын 30-нд Үндсэн хуулийн ассамблейн сонгуулийг нийтэлсэнтэй холбогдуулан эрс шүүмжиллээ. Эдгээр сувгийг “хэвлэл мэдээллийн терроризм”  үйлдсэн гэж буруутгаж байна.

gal.jpg

2017-08-02 15:33
АНУ-ын Лос-Анжелес хот дахь Хятадын консулын газар луу зэвсэгт этгээд олон удаа гал нээснийхээ дараа амиа егүүтгэсэн хэрэг өчигдөр (2017.08.01) гарчээ. Амиа золиослогч нь Хятад иргэн байсан бөгөөд халдлагад хүн бэртэж гэмтээгүй байна. Энэ хэргийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Лос-Анжелес хотын цагдаагийн газар шалгаж байгаа аж.

bagvaahai.jpg

2017-08-02 15:14
Бразилийн байгаль судлаачид ховор төрлийн хоёр толгойт сарьсан багваахай илрүүлжээ. Шинжлэх ухааны түүхэнд гурав дахиа тохиож буй энэхүү олдвор нь эрдэмтдэд яагаад ийм зүйл үүсдэгийг олоход тус болох юм. Эрдэмтэд сүүлийн жилүүдэд илүү эрхтэнтэй сиамын ихэр амьтад олноор илрүүлж байгаа аж.

zinpin.jpg

2017-08-02 14:38
Хятадын ард түмэн  энх тайванд дуртай. Гэхдээ улс орноо хамгаалж, ямар ч халдлага довтолгооныг няцаахад бэлэн байна гэж БНХАУ-ын тэргүүн Си Жиньпин Хятадын ардын чөлөөлөх армийн 90 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурлын үеэр мэдэгдлээ. Үүнээс гадна тэрбээр газар нутгийнхаа өчүүхэн хэсгийг ч болов бусдад өгөхгүй гэжээ.