АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цагаачдыг АНУ-д оршин суух эрхтэй болох боломж олгодог Green Card цахим сугалаанаас татгалзах RAISE шинэ хуулийн төслийг танилцууллаа.
Үүний оронд англиар сайн ярьдаг, гэр бүлээ өөрөө тэжээх чадвартай, мэргэжлийн дадал, туршлагатай, Америкийн эдийн засагт хэрэгтэй гадаадын иргэдийг шалгаруулж авдаг уралдаан санал болгожээ.