Н.Амарзаяа: Хүний муу үзэхийг урьтал болгомооргүй байна

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа тойргийнхоо сонгогчийг “Та нар битгий давраад байгаарай. Би гуйж сонгогдоогүй шүү” хэмээн хатуухан зэмлэсэн байдаг. Тус бичлэг нь интернэт сүлжээнд нийтлэгдэж, нэг хэсэгтээ л ярианы гол сэдэв болж байсан юм.
Тэгвэл энэ талаараа эрхэм гишүүн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа тайлбар хийжээ. Тэрбээр “Тэр бичлэг дээрх зүйл үнэн. Болсон процессыг ч нутгийн иргэд мэднэ. Тэр уулзалт дээр намайг авлига хахууль авлаа, түүнээгээ өг. Чиний хийсэн ажил гэж юу байдаг юм гээд нэг бүсгүй аашилж өгсөн. Тэр бичлэг нь надад одоо ч бий. Би хуулийн байгууллагад гомдол гаргахаар нэлээд материал цуглуулсан, тэр хүнд бас л амаргүй байх болов уу. Гэхдээ би хүний мууг үзэхийг урьтал болгомооргүй байна. Хэр баргийн асуудлыг хүлээцтэй сонсоод дуугүй өнгөрөөх чадвар надад бий” хэмээжээ.