АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадад худалдааны дайн зарлавал ямар үр дагаварт хүрэхийг Оросын улс төр судлаач Игорь Шатров тайлбарлажээ. БНХАУ нь газрын ховор элементийн зах зээлийн монополист тул дайн хийх нь дэлхийн цахим төрөөрөмжийг зах зээлийг унагах аюултай юм байна.
Игорь Шатров хэлэхдээ Дональд Трампын хамгийн ноцтой төслийн нэг бол Хятад дахь Америкийн үйлдвэрлэлийн хэсгийг эргүүлэн авчрах тухай ерөнхийлөгчийн ажлын гараан дээрээ зарласан асуудал гэнэ. Хятадад хязгаарлалт хийх асуудал эхнээсээ төлөвлөгдсөн бөгөөд энд зөвхөн шалтаг л хэрэгтэй аж.