Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат иргэнийхээ хувиар ЦЕГ-т гомдол гаргажээ. Тэрбээр энэ сарын 2-нд олон нийтийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан зохион байгуулалттайгаар нэр хүндэд нь халдах гэсэн захиалгат бичлэгийг шалгуулж үнэн мөнийг нь олж тогтоохыг хүссэн байна.
Уг гомдолд
“2017 оны наймдугаар сарын 2-ны өдрөөс олон нийтийн мэдээллийн хрэгслэл, сайтуудыг ашиглан миний биеийг зохион байгуллалттайгаар Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг танхайн гэмт хэрэг хэрэг үйлдсэн мэтээр харагдуулах зорилготой ажиллагааг бусдад захиалга өгч, гүйцэтгүүлсэн эмт дүрс дуу бүхийй бичлэгийг тараасан байна. Энэ бичлэг дуу оруулалт, монтаж найруулга зохиол бүхий байгаа нь нарийн зохион байгуулалт бүхий ажил болох нь харагдаж байна.
Дүрс бичлэгт байх гэрч анрын мэдүүлэгт нэр дурдагсдан н.Энхмэнд, н.Золбаяр гэх хүмүүс өмнө нь Тагнуулын байгууллагад ажиллаж байсан, гүйцэтгэх ажлын туршлага бүхий хүмүүс байгааг шалгалтын ажиллагаа онцгой анхаарч үзэх шаардлагатай байна. Зохион байгуулалттай урьдаас төлөвлөж, найруулж монтаж дуу оруулалт тайлбар бүхий энэ бичлэгийг хэний захиалгаар хийсэн болох, дүрс бичлэгт дурдагдсан үйл явдал үнэхээр болсон эсэх, үнэхээр дээрх зохион байгуулалт бүхий ажиллагаа явагдсан бол үүнийг хэний захиалга хүсэлтэйгээр гүйцэтгэсэн болох, ямар учраас миний биеийг хамаатуулсан болох зэргийг богино хугацаанд нэг мөр шалгаж, тогтоолгож өгнө үү” гэжээ.