Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгос дахин тив алгасах баллистик пуужин харвасан нь Францын “Air France” компанийн 330 гаруй зорчигч тээвэрлэсэн нисэх онгоцтой мөргөлдөх шахсан байна.
Тус компанийн Боинг-777 нисэх онгоц Хойд Солонгосын баллистик пуужинтай 100 км ойртож очсон бөгөөд пуужинг газардсанаас ердөө 10 минутын дараа нисэх онгоц ижил замаар нисч таарчээ.
Баллистик пуужин загасчлал болон олон улсын далайн худалдааны зам бүхий Японы эдийн засгийн бүсэд унасан аж. Хойд Солонгосын баллистик пуужин олон улсын нислэгтэй агаарын орон зайг дайрч өнгөрсөн явдлын дараа Францын нислэгийн албаныхан Хойд Солонгосын эргэн тойронд нисэхийг хориглосон бүсээ нэмэгдүүлэх шийдвэр гаргахаас өөр аргагүйд хүрсэн аж.