Иргэд ойд жимс түүхээр яваад осолдох, мөн амиа алдах тохиолдол гарах болсон байна. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат эрэгтэй 65 настай Ч өнгөрсөн сарын 30-д жимсэнд явж байгаад төөрч, нэг өдрийн дараа нас барсан байдалтай олджээ. Энэ хэргийг одоогоор шалгаж байгаа юм байна.