Орхон аймгийн Эрдэнэ багт олон улсын стандартад нийцсэн 20 дугаар сургууль ашиглалтанд орлоо. Улсын хэмжээнд ийм хоёр сургууль байдаг аж. Саяхан албан ёсоор нээлтээ хийсэн тус сургууль нь 640 хүүхэд хүлээн авах чадалтай бөгөөд хичээлийн 16 танхимтай, спорт заал, усан бассейн, урлагийн заалтай аж. Мөн зургаан настнуудад зориулсан хичээлийн танхим, унтах, амрах, тоглох өрөөтэй юм […]