Орхон аймгийн Эрдэнэ багт олон улсын стандартад нийцсэн 20 дугаар сургууль ашиглалтанд орлоо. Улсын хэмжээнд ийм хоёр сургууль байдаг аж. Саяхан албан ёсоор нээлтээ хийсэн тус сургууль нь 640 хүүхэд хүлээн авах чадалтай бөгөөд хичээлийн 16 танхимтай, спорт заал, усан бассейн, урлагийн заалтай аж. Мөн зургаан настнуудад зориулсан хичээлийн танхим, унтах, амрах, тоглох өрөөтэй юм байна. Нийт 21 бүлэг 610 хүүхэд нэг ээлжээр хичээллэх боломжтой аж.
Анх 2014 онд эхлүүлсэн тус сургуулийн барилгын ажилд улсын төсвөөрс 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж гүйцэтгэгчээр нь “Тэнгэрийн тэмдэг” компани ажилласан байна. Барилгын дулаан, цэвэр усны асуудлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэжээ.