Засгийн газрын яам, агентлагуудад Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгааг АТГ-ынхан өнгөрсөн хавар шалгаж, танилцсан дүнгээ яам болгонд очин, сайд, Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй удирдах албан тушаалтнуудыг нь байлцуулан, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газраас төлөөлөл оролцуулан хэлэлцүүлж эхэлсэн билээ. УИХ-аас баталсан Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчилах, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 13 яам, 27 агентлагт АТГ-ынхан ажилласан юм.
БХЯ, БХБЯ, ЗТЯ, ХНХЯ, ЭХЯ, УУЯ болон тэдгээрийн харьяа агентлагуудын 2015, 2016, 2017 онд авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүнг хэлэлцээд буй. Шалгалтын дүнг хэлэлцүүлэхэд тухайн тухайн яам, агентлагийн удирдах албан тушаалтнуудыг оролцуулж байгаа.
Дээрх яам агентлагуудад ажиллах явцад албан тушаалтнуудаас гаргасан хууль бус шийдвэр, албан тушаалын томилгоо, сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэд хэдэн нийтлэг зөрчил дутагдал байгааг илрүүлсэн.
Тухайлбал тендер шалгаруулахдаа хууль зөрчин шууд гэрээ байгуулдаг, нэр бүхий цөөн тооны компаниуд байнга шалгардаг, худалдан авах ажиллагааг хэн нэгэн албан тушаалтны хувийн үзэмжээр шийддэг, бусдад давуу байдал олгодог, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-аар хянуулалгүй томилдог, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг албан тушаалд томилсон, гадаад томилолтын зардлыг хэтрүүлдэг зэрэг нийтлэг зөрчил олон байгаа аж.
Бидний авсан мэдээллээр УУЯ, харьяа агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газарт хийсэн шалгалтаар төрийн албан тушаалтнууд хувийн компанид давхар ажиллан цалин авч буйг тогтоосон байна. тус газрын мэргэжилтнүүд нефть, алт, нүүрё зэрэг ашигт малтмал олборлодог гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай компанид шинжээчээр ажиллаж, үйл ажиллагааных нь тайланг гаргаж өгөөд, тухайн компаниудаас хамгийн багадаа гурван сая, дээд тал нь 20 сая төгрөгийн давхар цалин авч байжээ.
Үүнээс АМГТГ-ын ажилтнууд ашиг сонирхлын ямар нэгэн зөрчилтэй байгааг харж болох юм. Тиймээс АТГ-ынхан эрүүгийн хэрэг үүсгэн нарийвчилсан шалгалт хийхээр болж буй сурагтай. АТГ яамдын үйл ажиллагааг өмнө нь ийнхүү шалгаж байсан ч дараа нь энэ мэт байдлаар дүнг нь хэлэлцүүлж, яамдыг доргиож, дарга нарыг цочроож байгаагүй бөгөөд анх удаа ийн хэлэлцүүлсэн нь шинэлэг явдал юм.
Эх сурвалж: Г.РАВЖАА
2 comments
Unekheer l shalglaj bgaa ni inen yum bol ur dung zuv gargakhin tuld davkhar ajillaj, khuuli zurchsun uildliig nyagtlan shalgsj, ur dung ner, alban tushaaltai ni ul tod, niited medeelekh kheregtei. Tegvel shalgalt unekheer khiigdsen gej unelegdekh bolnoshu. Turiin blagiin udirdkaga, tednii khamsaatnuud turiin neriin dor khuviin khevshliinkhend uilchilj, davkhar alban tushaal khashdag, tednii erkh ashgiig khamgaaldag yavdal gazar avsan.
хуцаж бай. нөөцийн тайланд шинжээч хийх эрх байдаг юм. та нар шалгах гээд байгаа бол СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ӨРГӨДЛИЙН ДУГААР ОЛГОЛТоо л шалга