Эх орны дайны үед Кубанид амь үрэгдсэн дайчдын цогцсыг сайн дурын багийнхан эрж хайн, хүндэтгэлтэйгээр оршуулах ажиллагаа явагдаж байгаа аж. Таманийн хойгийг Германы эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлсний 74 жилийн ойн өмнөхөн хайгуулчид 93 цогцос олсон байна.
Энэ сарын 3-ны өдөр тэднийг Стрелка сууринд ёслол төгөлдөр оршуулан, Ялалтын парк-д хүндэтгэлийн цуглаан болжээ. Игорь Бордюговын удирдсан Эрэл хайгуулын “Тамань” отрядын мэргэжилтнүүд “Поиск” клубын гишүүдийн дэмжлэгтэйгээр уг цогцсуудыг Стрелка суурингийн орчмоос олсон аж.
Тэднийг малталт хийж байх үед нэгэн хачирхалтай зүйл олдсон байна. Энэ нь 1942 оны эхээр энэ газар амь үрэгдсэн бололтой цэргийн гавлын яс аж. Түүний шороог цэвэрлээд, усаар угаасны дараа хартал гавлын ясан дээр бурхадын хөргүүд байсан гэнэ.
Энэхүү гайхалтай олдворын зургийг эрж хайх ажиллагаанд оролцсон Димка Максумов өөрийн олон нийтийн сүлжээ хуудсанд нийтэлжээ. Гавлын ясан дээрх зургийн учрыг тодруулахаар нарийвчилсан шинжилгээнд явуулсан аж.
Эх сурвалж: ZONE.MN