Хамгийн сүүлд бага насны хүүхэд хулгайлах гэсэн хоёр тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг, 11 хороололд хичээлээ тараад харьж явсан арван настай хүүг хулгайлах гэсэн хэрэг олон нийтэд “нэг”-ийг бодогдууллаа.
Энэ хэрэгтэй холбогдуулан өнөөдөр Орхон аймгийн Засаг даргын ээлжит шуурхай хуралдаанаар ЕБС-иудын хичээл тарах үеэр 1, 2-р ангийн хүүхдүүдийг заавал асран халамжлагчид нь хүлээлгэж өгөх үүргийг Боловсрол, соёл, урлагийн газарт өглөө.