Сурагчдын гуравдугаар улирлын амралт энэ сард эхэлж байна. Тодруулбал, Нийслэлийн ЕБС-ын сурагчид энэ сарын 30-ны өдрөөс эхлэн долоо хоног амрах юм байна. Тэд ирэх дөрөвдүгээр сарын 06-нд хичээлдээ орно. Харин орон нутгийн сурагчид хоёр долоо хоног амарна. Өөрөөр хэлбэл, энэ сарын 23-аас ирэх сарын 05-ныг хүртэл амрахаар болжээ. Ингэхдээ тухайн орон нутгийн цаг үеийн нөхцөл байдлаас /хөл хорио тогтоосон, халдварт өвчин дэгдсэн, цаг агаарын хүндрэл, хаваржилт г.м/ хамааран Засаг дарга сурагчдын амралтад зохицуулалт хийх эрхтэй аж.