d-kim-jong.jpg

2017-11-16 13:09
Хойд Солонгосын төрийн хэвлэл мэдээлэл АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трампыг удирдагч Ким Чен Уныг нь доромжилсны төлөө ял оноолоо. БНАСАУ-ын сэтгүүлчид АНУ-ын Ерөнхийлөгчийг аймхай, хулчгар хэмээгээд цаазын ял авбал таарна гэжээ. Дональд Трамп ийнхүү Хойд Солонгосын хэвлэл мэдээллийнхний уур бухимдлыг төрүүлсэн нь Өмнөд Солонгост хийсэн айлчлалаас гадна “Твиттер”-тээ айлчлалын үр дүнгийнхээ талаар жиргэсэнтэй холбоотой. Уг […]

heree.jpg

2017-11-16 12:43
Нидерландад нэгэн судалгаа явуулаад хэрээг газраас тамхины иш түүж, тусгай хогийн саванд хаяж сургаж болно гэж үзжээ. Хүмүүс жил бүр 4.5 гаруй их наяд тамхины иш хаядаг. Эдгээрийн зарим нь гол, нуур, далайд ордог ажээ. Харин газарт үлдсэн нь 12 жилийн дараа задарч, байгальд шингэдэг байна. Тэгвэл “Crowded Cities” хэмээх стартап хөтөлбөр энэ асуудлыг тамхины […]


2017-11-16 11:44
Бразилийн Носа-Сеньора-Апаресид мужийн цагдаагийн газар нэгэн морийг шоронд хорьжээ. Энэхүү морийг эзнийхээ найзтай зугаалж явахдаа бусдын эд зүйлсэд хохирол учруулсан гэж буруутгасан байна. Учир нь уг морь зогсоол дээр тавьсан автомашин руу дайрсан ажээ. Морийг шоронд хорихыг машины эзэн эмэгтэй шаардсан байна. Ингэх нь хохирлоо хурдан төлүүлэхэд тустай гэж үзжээ. Харин морины эзэн Уильям Сантуш […]

Marihuan.jpg

2017-11-16 11:28
Грекийн Засгийн газар марихуаныг эмнэлгийн зорилгоор тарьж, түүгээрээ долоон жилийн үргэлжилсэн хямралын дараах эдийн засгаа сэргээх төлөвтэй байна. Энэ тухай Хөдөө аж ахуйн эдэлбэр газар, хүнсний хөгжлийн сайд Эвангелос Апостолу “Bloomberg” агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Түүний хэлж буйгаар марихуан үйлдвэрлэгчид Грект 1.5 тэрбум еврогийн өртөгтэй хүлэмж байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэнэ. 12-15 хүлэмж бүхий нэг […]

6565.jpg

2017-11-16 10:40
Украины тэрбумтан Виктор Пинчукийн эзэмшдэг “Банк Кредит Днепр” банкнаас нэг сая орчим ам.доллар хулгайлагджээ. Кибер гэмт хэрэгтнүүдийн үйлдсэн энэхүү хэргээс болж Незалежнаягийн баян эрхмийн хэтэвч 950 мянган ам.доллараар нимгэрсэн байна. Мөрдөгчдийн олж илрүүлснээр Орос, Украины хакерууд программ хангамжийн тусламжтайгаар банкны мэдээллийн системд нэвтэрч, төлбөрийн хуурамч баримт бүрдүүлэн гуйвуулга хийсэн байна. Энэхүү хэрэг өнгөрсөн оны дөрөвдүгээр […]

alan-hydagj.jpg

2017-11-16 10:03
“Исламын улс” алан хядах бүлэглэлтэй нэгдэж, тэндээ “Цагаан бэлэвсэн эм” хоч авсан Британийн иргэн Салли Жонс гэгч бүсгүйн хүү Сирид болсон агаарын цохилтод амиа алдаагүй тухай Сири дэх эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “Telegraph” агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр 12 настай хүү агаарын цохилтын үеэр ээжтэйгээ хамт байгаагүй гэнэ. Энэ үед тэрбээр ээжээсээ 60 км-ийн цаана, […]

ongots.jpg

2017-11-16 09:56
Энэ сарын 15-ны шөнө Л-410 онгоц Хабаровскийн хязгаар дахь радарын дэлгэцээс алга болжээ. Агаарын хөлөг Нелькан нисэх онгоцны буудалд буулт хийх үеэр багийн гишүүдтэй холбоо тасарсан байна. Гэтэл онгоц осолдож, зургаан хүн амиа алдсан бол нэг хүн гэмтэж бэртжээ. Цорын ганц амьд үлдсэн хүн нь хүүхэд бөгөөд орон нутгийн эмнэлэгт яаралтай хүргэсэн байна. Онгоцонд багийн […]

6558.jpg

2017-11-16 09:13
[starbox] -БНАСАУ-ын удирдагчийн шинэ гэрэл зургуудыг ажиглахад хориг арга хэмжээний улмаас иргэдийн амьдралын түвшин эрс унаж буй энэ үед ард түмэндээ нэр нөлөөгөө бэхжүүлэх гэж оролдлого болох нь харагдана- БНАСАУ-ын төрийн мэдлийн хэвлэлүүдээр өнгөрсөн мягмар гарагт удирдагч Ким Чен Уны шинэ гэрэл зургууд тавигджээ. Эдгээр зураг дээр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун тракторын үйлдвэрийн тоног […]

yokota.jpg

2017-11-15 15:16
Хойд Солонгос руу 40 жилийн өмнө хулгайлагдсан япон охины ээж охиныг нь болон бусад хулгайлагдсан хүмүүсийг эх оронд нь буцааж авчрахыг дахин уриаллаа. Мэгүми Ёкота охиныг 1977 оны 11 дүгээр сарын 15-нд Хойд Солонгосын тагнуулууд Япон тэнгисийн эрэг Ниигата хотоос хулгайлсан юм. Тухайн үед охин дөнгөж 13 настай байлаа. Мэгүмигийн ээж Сакиэ “NHK”-т өгсөн ярилцлагадаа […]

solongos.jpg

2017-11-15 15:14
Өмнөд Солонгосын Сөүл хотноо хэдэн минутын өмнө буюу орон нутгийн цагаар 14:29 цагт 5.5  хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт болсоны дараа орон даяар аюулын дохио хангинажээ. Хүчтэй чичирхийлэлт хүмүүст мэдэгдсэн талаар сошиал орчинд шуугисан байна. Өмнө нь энэ хэмжээний газар хөдлөлт болж байгаагүй бөгөөд дээд тал нь 5.4 баллын газар хөдлөлт Поханг хотод болж […]