Сарын $10,000 цалинтай адал явдлын захирлын ажилд хүн хайж байна

Аялал жуулчлалын Cancun.com сайт далайн эрэг дээр хэдэн сараар тухалж, үүнийхээ төлөө мөнгө авах ажлын байрны зар тавьжээ. Тодруулбал Канкунд сарын 10 мянган долларын цалинтай адал явдлын захирлын албан тушаалд хүн хайж байгаа юм байна.

Тухайн ажлын байранд тэнцсэн тохиолдолд махчин загастай хамт сэлж, ширэнгэн ойг судалж, Мексикийн Канкун хот дахь эртний амралтын хотын туурийг судална. Захирлын албанд тэнцсэн хүн Канкунд хагас жилийг өнгөрөөх гэнэ. Энэ хугацаанд сонирхолтой газруудыг судалж, үүнийгээ олон нийтийн сүлжээгээрээ болон Cancun.com дахь блогоор олон нийтэд түгээнэ. Ингэхдээ гэрэл зураг, бичлэг зэргийг авах ажээ.

Энэхүү ажлын байрыг сонирхсон хүмүүс 12 дугаар сарын дунд хүртэл хүсэлтээ гаргаж болох юм байна. Мэдээж, анкетандаа олон нийтийн сүлжээнийхэ хуудсыг зааж, өөрийнхөө тухай танилцуулсан багахан хэмжээний бичлэг илгээхэд л болох юм байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн