Цагдаагийн байгууллагаас Нийслэлийн аялал жуулчлалын газар, МХЕГ-тай хамтран Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зочид буудлуудад гэнэтийн шалгалт хийжээ. Өнгөрсөн долоо хоногт хэрэгжүүлсэн энэ арга хэмжээнд 35 дэн буудал хамрагдаж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, бичиг баримтын бүрдэл дутуу, насанд хүрээгүй иргэнд үйлчилсэн, тамхи болон согтууруулах ундаа худалдан борлуулсан, охид, эмэгтэйчүүдийг биеэ үнэлэх нөхцлийг бүрдүүлсэн зөрчил илэрчээ. Мөн галын аюулгүй байдлыг хангаагүй, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй зэрэг зөрчил илэрсэн байна. Шалгалтын хэсгээс зөрчил дутагдлаа арилгах хугацаатай үүрэг, зөвлөмж хүргүүлсэн бөгөөд тодорхой хугацааны дараа дахин шалгахаар болжээ.