Америкийн теннисчин Серена Уильямс “Reddict” олон нийтийн сүлжээг үүсгэн байгуулагч Алексис Оганянтай гэрлэжээ. Гэрлэх ёслолын ажиллагаа Шинэ Орлеанд болсон байна.
Өдгөө 36 настай Уильямс, 34 настай Оганян нар охиноо төрснөөс хойш 11 долоо хоногийн дараа гэр бүлээ батлуулж байгаа юм. Тэдний охин 09 дүгээр сарын 1-нд мэндэлсэн билээ. Хуримын зочдоор дуучин Сиара, Бейонсе, “Vogue” сэтгүүлийн редактор Анна Винтур, модель Ким Кардашьян, жүжигчин Ева Лонгория зэрэг олон алдартан хүрэлцэн иржээ.
Ёслолын ажиллагаа нэг сая гаруй долларын өртгөөр бүтсэн гэж Daily Mail-д тэмдэглэсэн байна. Харин зочдыг гар утастай орохгүй байхыг хүсчээ.
Эх сурвалж: People