Өвөө, эмээд нь орхисон хүүхэд эрүүл мэндийн асуудалтай болдог

2017-11-17 12:281min4
emee ovoo

Эцэг эхчүүд хүүхдүүдээ өвөө, эмээ нарт нь үлдээх нь элбэг. Тэгвэл энэ нь хүүхдийн эрүүл мэндэд хохирол учруулдаг төдийгүй хавдар зэрэг ноцтой өвчлөл ч үүсгэх эрсдэлтэй гэнэ.

Глазгогийн их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар өвөө, эмээ нар ач, зээ нараа хэт их хооллож, биеийн дасгал хөдөлгөөн хийхийг нь хорьдог байна. Үүнээс гадна амттан илүү их өгч, идэвхгүй тамхидалтын бай болгодог аж.

Тамхидалт, буруу хооллолт, биеийн хөдөлгөөн дутагдах зэргээс үүдэж хүүхэд нас биед хүрмэгцээ хорт хавдар зэрэг ноцтой өвчин тусах өндөр эрсдэлтэй. Судлаачид 18 орны 56 судалгааны мэдээлэлд анализ хийж, эмээ, өвөө нарын ач зээ нартаа үзүүлэх нөлөөллийн мэдээллийг гаргасан байна. Ерөнхийдөө өвөө, эмээ нар ач зээдээ сайн сайхныг хүсдэг боловч таагүй үлгэр дууриал их үзүүлдэг байна.

Судалгаагаар өвөө, эмээ нар хүүхдүүдээ хэт их идүүлдэг нь хамгийн ноцтой асуудалд орж байна. Үүнээс гадна тэд хайраа илэрхийлэх буюу ач, зээтэйгээ сайхан холбоотой байхын тулд амттанаар шагнах нь их байдаг. Тэдний олонх нь хүүхэд байхдаа хүнд нөхцөлд аж төрж байсан болохоор илүүдэл жинг эрүүл байгаагийн шинж гэж үздэг.

Ерөнхийдөө  эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлд гарах нь нэмэгдсэн, хүүхэд асрахад зарцуулах зардал өссөн, ганц бие эцэг, эхчүүд нэмэгдсэн зэргээс үүдэж, хүүхдүүдээ өвөө, эмээ нарт нь үлдээх нь сүүлийн үед эрс нэмэгдсэн билээ.

4 сэтгэгдэлтэй

  • 0202

    2017-11-17 12:45 at 12:45

    өВӨӨ ЭМЭЭ НЭР ОГТ ХЭРЭГГҮЙ БҮГДИЙГ ЦААШ НЬ ХАРУУЛ ГЭХ НЬ Л ДУТАЖ БАЙГААН БАЙНА Л ДАА

    Хариулах

  • Zocnin

    2017-11-17 13:29 at 13:29

    Ene bol hudlaa harin cn medleg medeelel sain eruul hoollj gadaa agaart gargaj uvcningui usguj setgeleesee humuujuuldeg snuu

    Хариулах

  • ЭМЭЭ

    2017-11-17 13:35 at 13:35

    ХҮҮХЭД НЬ ӨВӨӨ ЭМЭЭГҮЙ ХҮНИЙ АТААРХСАН БИЧЛЭГ БАЙНА

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй