Германд орон гэргүй хүмүүсийн тоо нэг саяд хүрчээ

2017-11-17 09:09
german

Германд энэ оны эцэс гэхэд дүрвэгсдийн тоо 1.2 саяар нэмэгдэх төлөвтэй байна. Гэтэл өдгөө орон гэргүй хүмүүсийн тоо 860 мянгад хүрээд байгаа тухай “The Daily Express” мэдээллээ.

Эдгээрээс 440 мянга нь дүрвэгчид гэнэ. Тэдний олонх нь гудамжинд бус, нийгмийн төвүүд, асрах газруудаар хоноглож байна. Ерөнхийдөө Европт хууль бус цагаачдын үйлдэж буй гэмт хэргийн тоо энэ онд 40 хувиар нэмэгдсэн ч цагдаагийнхан юу ч хийж чадахгүй байна. Лейпциг, Потсдамд л гэхэд эмэгтэйчүүд хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдээрээ зугаалж чадахгүй болжээ.

Эх сурвалж: Правда