Нельканы иргэд төр засгаасаа L-410 онгоцны зорчигч Ольга Лапониковаг нэхэн шагнах хүсэлт гаргажээ. Учир нь талийгаач онгоцны ослоос ганцаараа амьд үлдсэн охиныг биеэрээ халхалж амиа алджээ. Энэ тухай Хабаровскийн хязгаарын Засгийн газрын орлогч дарга, Үйлдвэрлэл, тээврийн сайд Сергей Ивашкин мэдэгдлээ.
“Өнөөдөр амбан захирагч Нельканд ажлаар ирлээ. Түүнд Ольга Лапониковаг нэхэн шагнах хүсэлтийг иргэд ирүүллээ. Нутгийн иргэдийн хэлснээр энэ бүсгүй онгоц унах үеэр охиныг биеэрээ хааж, амийг нь аварсан байна” гэжээ.
Сүйрсэн онгоцонд сууж явсан Ольга Лапоникова нь орон нутгийн сургуулийн багш, сэтгэл судлаач бөгөөд охиныг Хабаровскаас Нелькан руу эмээд нь хүргэхээр авч явж байжээ.
L-410 онгоц лхагва гаргт Хабаровскт сүйрсэн юм. Энэ ослоос найман хүн амиа алдаж, ганц хүүхэд амьд үлдсэн билээ.