Б.Тамир: Гэхдээ би энийг “алчихна” шүү

“Зүрхний хилэн” киногоороо чадварлаг найруулагч болохоо харуулсан жүжигчин Б.Тамир олны анхаарлыг өөртөө татаад буй бүжигчин Төөгөөд цахим хуудсаараа дамжуулан “жинтэйхэн” үг хэлэв. Тэрбээр энэ тухай “Олон нийтийн сүлжээнд бүдүүлэг байх дургүй…Гэхдээ би энийг алчихна шүү эргүү дагз. Энэ мэтийн юмнаас болж сүүлд баян ядуу, дээд доодгүй ялгаа гаргасан үзэл суртлыг өөрийг нь дагагч залуучууд учир мэдэхгүй хүүхдүүдэд суулгаж байгаа юм . Ер нь ийм нөхдийг хол байлга” хэмээжээ.
Бүжигчин Төөгөө гадны хэвлэлд өгсөн ярилцлагадаа монголчуудын 70 хувь нь гэрт амьдардаг учираас усанд ордоггүй. Тэдэнд ариун цэврийн өрөө байхгүй гэж хэлсэн төдийгүй монголчуудын 5 хувь нь Есүс шүтдэг. Бусад нь там руу явж байна гэсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа.