Ираны төрийн өмчит хэвлэлүүдэд мэдээлснээр Иран, Иракийн хил дээр болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 530-д хүрсэн гэнэ. Гэхдээ энэхүү мэдээллийн араас энэ тоог 430-аар дарсан гэх мэдээллүүд цацагджээ. Байгалийн гамшигт өртсөн хүмүүс хүйтгээс зугтаж, майханд хоноглож байгаа бөгөөд уулархаг нутгуудад тусламжийн бараа хүргэхэд хүндрэл үүссэн гэнэ. Ялангуяа Ираны хил орчмын уулархаг нутгийнхан газар хөдлөлтөд хамгийн ихээр өртжээ. Ноходтой аврагчид Сер-Пол-Зохаб хотоос амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайж байна.