“Сэлэм” С.Бямбацогт зэвсэгээ туслахындаа нуусан байжээ

Сошиал орчинд “Сэлэм” нэрээрээ олны танил болсон НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт нь сэлэмээ өөрийн туслахын аав иргэн Э-ийн гэрт аваачиж нуусан болохыг цагдаагийн байгууллагаас тогтоожээ. Тэрээр энэ сарын 11-12-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” баарны үүдэнд хэсэг залуус танхайрах үед сэлэм эргүүлэн бусдын бие махбодид гэмтэл учруулсан юм. Харин ах С.Мөнхчулуун нь дүүгийнхээ холбогдсон хэрэгт тайлбар өгөхдөө “тоглоомон сэлэм”-тэй байсан гэж хэлсэн юм.