2017-11-16 15:251min012

Хакүхо: Гартаа шар айрагны шил барьсан нь хаа нэгтээ цохигдож хагарсан

Hakuho

Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадоржийн холбогдсон хэргийн талаар их аварга Хакүхо М.Даваажаргал мэдээлэл өгчээ. Тэрбээр Их аварга Тотторид болсон тэр явдлын үеэр хамт байсан аж.  Хакүхо аваргын хэлснээр Харумафүжи Таканоива А.Баасандоржийг шар айрагны шилээр цохисон асуудал байхгүй.  Гартаа шар айрагны шил барьсан байсан нь хаа нэгтээ цохигдож хагарсан гээд болсон хэрэг явдлын талаар уучлал гуйсан байна. Мөн Э.Санчирболд цахим хуудсаараа дамжуулан “Зүгээр хүнийг архины халуунд юм уу уураас болж хүнд гэмтэл учруулах хүн биш гэж мэдэх хүмүүс мэднэ дээ. Арай хэтрүүлж байна”  гэжээ.