Австралийн 30 настай дипломатчийн үхлийн тухай мэдээлэл өнөөдөр (2017.11.16) ил боллоо.
Тэрбээр долоон давхрын тагтан дээрээс унаж, амиа алдсан болох нь тогтоогджээ. Энэ хэрэг амиа алдсан дипломатч, НҮБ дахв Австралийн төлөөлөгчийн газрын доод шатны ажилтан Жулиан Симпсоны Манхеттенд байрладаг байранд болсон үдэшлэгийн үеэр гарсан байна.
Гэрийн эзэн найзуудынхаа нэгтэй тагтан дээр гарахдаа хашлаган дээр сууж байгаад тэнцвэрээ алдан унажээ. Хэвлэлүүдэд бичиж буйгаар тэрээр итгэлцлийн тоглоом буюу зориудаар тэнцвэр алдаж тоглох гэсэн боловч найз нь түүнийг амжиж барьж авч чадаагүй гэх мэдээлж байна.
Одоогийн байдлаар цагдаагийн газрынхан болсон явдлыг тодруулахаар ажиллаж байна.