Урлаг, Спорт

2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий бүх оролцогч тодорлоо

Ирэх 2018 онд Орост зохиогдох хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох үндэсний шигшээ багууд тодорлоо.

Хамгийн сүүлд Перугийн шигшээ баг ДАШТ-д орох нь тодорхой болсон байна. Түүнчлэн Орос, Бельги, Герман, Англи, Испани, Польш, Исланд, Серби, Франц, Португаль, Швейцарь, Хорват, Дани зэрэг багууд Европ тивээ төлөөлөн оролцоно.

Харин Бразил, Уругвай, Колумб, Аргентины шигшээ Өмнөд Америкаа төлөөлөх бол Мексик, Коста-Рика, Панам Хойд болон Төв Америкаа төлөөлнө.

Тэгвэл Азиас Иран, Япоэ, Өмнөд Солонгос, Саудын Араб, Австрали ДАШТ-д хүч үзэх бол Нигери, Египерт, Марроко, Тунис, Сенегалын шигшээ хар тивээ төлөөлөн оролцоно.

Ирэх онд болох ДАШТ-д Италийн үндэсний баг оролцож чадахааргүй болсон. ДАШТ 2018 оны 06 дугаар сарын 14-нөөс 07 дугаар сарын 15-ныг дуустал Оросын 11 хотны 12 цэнгэлдэх хүрээлэнд зохиогдох юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close