Саудын Арабын засаг захиргаа авлигын хэргээр саатуулагдсан хунтайж нар, экс сайд нарт мөнгө төлөөд суллагдах санал тавьжээ. Энэ тухай “Financial Times” мэдээлсэн байна.
Өмнө нь мэдээлсэнчлэн саатуулагдсан хүмүүсийн дунд вант улсдаа төдийгүй дэлхийд алдартай баян хүмүүс ч цөөнгүй байна. Тухайлбал, “Forbes” сэтгүүлийн жагсаалтад 22 дугаар байр эзэлдэг хунтайж Аль-Валид ибн Талал Аль Сауд ч хоригдож байгаа юм.
Саатуулагдсан хунтайж, сайд нар хэдийгээр Эр-Риядын “Ritz-Carlton” хэмээх тансаг зэрэглэлийн зочид буудалд хоригдож байгаа ч их хэмжээний мөнгө төлөөд гарахад бэлэн байгаа гэнэ.
Гэхдээ суллагдсан хүмүүс нэг нөхцөлийг биелүүлэх амлалт өгнө. Тэд өв залгамжлагч хунтайж Мухаммед бен Сальман Аль Саудад үнэнч гэсэн тангаргаа өргөх ёстой юм байна.