Алан хядах ажиллагаанд сэжиглэгдэж буй дор хаяж зургаан хүн АНУ-д ногоон картны сугалаагаар иржээ.
Ерөнхийлөгчийн засаг захиргааны мэдээлэлд үндэслэн “Fox News”-т бичсэнээр тэдний нэг нь Узбекистаны иргэн Сайфулло Саипов буюу Нью-Йоркийн Манхэттенд 10 дугаар сарын 31-нд халдлага үйлдсэн этгээд юм. Энэхүү халдлагын улмаас найман хүн амиа алджээ.
Саипов 2010 онд АНУ-д ирсэн. Энэхүү халдлагын дараа Трамп АНУ-д байнга оршин суух эрх олгодог ногоон картны сугалгааны хөтөлбөр аюултай гэж мэдэгдсэн билээ.