Нийгэм

Хар тамхи, мансууруулах бодис хадгалсан хэргийг шийдвэрлэв

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хэсгээс Ч нь 2017 оны 06 дугаар сарын 28-29-ний хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах “Бүрэг эрэг” зочид буудалд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, улмаар хамт байсан Ж, Б, М, Б нарт өгсөн гэх хэрэгт эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусган хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Дээрх хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас хянаж 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Замын-Үүд сум дахь сум дундын шүүхээс Ч-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хууль бусаар хадгалсан бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Ч-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэн байна.

Эх сурвалж: Prokuror.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close