Untitled-27.jpg

2018-02-08 16:45
Холливудын нэрт жүжигчин Брэд Питт гурван машин мөргөлдсөн ослын буруутан боллоо. Түүний “Tesla” загварын автомашин “Nissan” маркийн машиныг мөргөж, мөргөсөн машин нь зогсоолд байсан “Kia” загварын машиныг шүргэжээ. Энэ хэрэг энэ сарын 5-нд Лос-Анжелесийн Лос-Фелиз дүүрэгт болсон байна. Гэрчүүдийн хэлж байгаагаар жүжигчин эр ослын үеэр маш тайван байсан гэнэ. Азаар энэ ослоор хэн ч бэртэж […]

Untitled-20.jpg

2018-02-08 16:30
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 2011-2016 он хүртэлх зургаан жилийн хугацаанд нийт 38.5 сая рублийн орлого олжээ. Түүний орлогын мэдүүлгийг Сонгуулийн төв комисс нийтэлсэн байна. Ерөнхийлөгчийн орлогын гол эх үүсвэр нь цалин, банкинд хийсэн хуримтлал, цэргийн тэтгэвэр байсан гэнэ. Путин 2012 оны сонгуулиас өмнө дөрвөн жилийн хугацаанд 17.7 сая рублийн орлоготой гэж мэдүүлж байсан юм. Түүнчлэн […]

Untitled-17.jpg

2018-02-08 15:20
БНАСАУ өнөөдөр (2018.02.08) 70 жилийн өмнө арми байгуулагдсаныхаа ойн цэргийн парадаа хийх гэж байна. Парадап 13 мянган салбар, 200 нэгж цэргийн техник оролцоно гэж “Интерфакс” мэдээллээ. Харин Өмнөд Солонгосын Пёнчанд болох өвлийн спортын наадамд БНАСАУ-ын “№2 хүн” буюу Солонгосын Хөдөлмөрийн намын орлогч дарга Цой Рен Хэ ирнэ гэж энэ сарын 5-нд мэдээлсэн юм. БНСУ, БНАСАУ […]

Untitled-10-5.jpg

2018-02-08 11:11
АНУ-ын Канзас мужийн иргэн, таван хүүхдийн ээж Жес Хоганы зургаа дахь төрөлт маш хурдан явагджээ. Базлалт өгч, өвдөж эхэлсэн тэрбээр нөхөртэйгөө машиндаа сууж, эмнэлэг рүү аль болох хурдан хөдөлжээ. Замдаа Жес гэр бүлийн гэрэл зурагчин Тамми Карен руугаа ярьсан байна. Ингээд хүүхдээ төрөх үеийн зургийг авах мөрөөдөл нь биелжээ. Гэхдээ хэн ч түүнийг хүлээн авахийн […]

Untitled-7-5.jpg

2018-02-08 09:51
“Spice Girls” хамтлаг нэгдэж аялан тоглолт хийх тухай TMZ оддын амьдралын портал мэдээллээ. Мелани Браун, Виктория Бекхэм, Эмма Бантон, Мелани Чисхолм, Жери Жоллиуэлл нар өнгөрсөн долоо хоногт тус хамтлагийн менежер асан Саймон Фуллертэй уулзжээ. Уулзалтын үеэр тэр ирэх зуны сүүлчээр дэлхийн хэмжээний аялан тоглолт хийх талаар ярилцжээ. Аялан тоглолт Их Британиас эхэлж, АНУ-д үргэлжлэх төлөвтэй […]

Untitled-3-5.jpg

2018-02-08 07:39
Америкийн Техас мужийн багш Уоррен Кларк “Исламын улс” бүлэглэлийн удирдлагуудад англи хэлний багшаар орох CV өгчээ. “Би Исламын улс бүлэглэлд англи хэлний багш албан тушаалд оролцох хүсэлтэй байна” хэмээн америк эр дагалдах захидалдаа бичсэн байна. Абу Мухаммед аль-Америки нэрээр өөрийгөө танилцуулсан Уоррен Кларк одоо 33 настай бөгөөд Мосулын их сургуульд ажиллах нь багшийн карьераа үргэлжлүүлэх […]

Untitled-11-3.jpg

2018-02-07 15:31
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Огайод сонгогчидтойгоо уулзалт хийх үеэрээ конгрессийн өмнө хэлсэн үгэнд нь алга ташаагүй ардчилагчдыг урвагчид гэжээ. Трамп өнгөрсөн долоо хоногт конгресст жил бүр хандаж хэлдэг үгээ хэлсэн юм. Уламжлал ёсоор түүнийг намын нөхөд нь болон бүгд найрамдахчууд алга ташин хүлээн авсан бол ардчилагчид алга ташаагүй аж. Ялангуяа төрийн тэргүүн америкчуудыг нэгтгэж буй […]

britan.jpg

2018-02-07 14:39
 Өнөөгийн цагаан арьст Британичуудын өвөг дээдэс цэнхэр нүд, хар бараан арьстай байсан гэвэл та итгэх үү. Тус улсаас олдсон хамгийн эртний бүрэн араг яс болох “Cheddar Man”-ыг шинжилж, судалгаагаар илрүүлжээ. Өмнө нь түүний дүр төрхийг сэргээн босгож байсан боловч тухайн үед  цайвар арьстай гэж дүгнэж байсан аж. Саяхан орчин үеийн генетикийн шинжилгээг ашиглан анх удаа “Cheddar Man”-ы нүүр царайг […]

Untitled-9-4.jpg

2018-02-07 13:10
Тайваньд энэ сарын 6-ны орой газар хүчтэй хөдөлсний улмаас 4 хүн амиа алдаж, 219 хүн гэмтэж бэртжээ. Энэхүү мэдээллийг Хятадын төв телевизээр гаргасан байна. Орон нутгийн цагаар 23:50 цагийн үед арлын зүүн хойд хэсэгт орших Хуалянь гацааны эрэг орчимд 6,5 магнитудын газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн голомт 11 км-ийн гүнд байрлаж байжээ. Үүний дараа 4,5-5,2 […]

penchom.jpg

2018-02-07 11:51
Өмнөд Солонгост болох өвлийн олимп эхлэхэд хоёр хоног үлдлээ. Гэвч наадмын аюулгүй байдлыг ханган ажиллаж буй 1200 ажилтныг цэргүүдээр солих бололтой. Учир нь 41 ажилтан норовиус буюу гэдэсний халдвар авч өвдсөнтэй холбоотойгоор ийм шийдвэр гаргахаар болжээ. Өвчтөнүүдийн ходоод өвдөж, бөөлжих шинж тэмдэг илэрч байгаа аж. Тамирчдын тосгоныг хариуцан ажиллаж буй зарим ажилтнууд олон улсын тамирчдад […]