Холливудын нэрт жүжигчин Брэд Питт гурван машин мөргөлдсөн ослын буруутан боллоо. Түүний “Tesla” загварын автомашин “Nissan” маркийн машиныг мөргөж, мөргөсөн машин нь зогсоолд байсан “Kia” загварын машиныг шүргэжээ.

Энэ хэрэг энэ сарын 5-нд Лос-Анжелесийн Лос-Фелиз дүүрэгт болсон байна. Гэрчүүдийн хэлж байгаагаар жүжигчин эр ослын үеэр маш тайван байсан гэнэ.

Азаар энэ ослоор хэн ч бэртэж гэмтээгүй байна. Холливудын алдарт жүжигчин машин мөргөсөн нь тодорхой байсан тул даатгалын газар руу утасдаж, хохирлыг нь нөхөн төлөхөөр болоод жолооч нартай гар бариад салжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн