japan.jpg

2018-02-13 09:45
“Пёнчан-2018” өвлийн XXIII олимпийн наадам амжилттай үргэлжилж байна. Энэхүү наадамд оролцож байгаа Японы  шорт трэкийн тамирчнаас сэргээш илэрсэн тухай өчигдөр орой Киодо Ньюс агентлаг мэдээлжээ. Тус улсын түүхэнд анх удаа өвлийн олимпийн тамирчин сэргээшнээс болж хасагдаж байна.  Сэргээш хэрэглэсэн гэх  21 настай тамирчин  Кэй Сато нь эрэгтэйчүүдийн тэшүүрийн 5,000 метрийн буухиа уралдааны багийн гишүүн бөгөөд наадмыг орхих юм.      

Untitled-10-6.jpg

2018-02-12 14:46
Израилийн Тээврийн яамнаас жолоочийн эрхийг авах, сунгахтай холбоотой дүрэмд өөрчлөлт хийсэн тухайгаа зарлалаа. Шинэ дүрмээр бол жолооны эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодоход 100 шекелээр торгодог байсныг цуцалжээ. Мөн жолооны эрхийг шинэчлэх татварын хэмжээг бууруулж, 10 жил бол 440 шекель, 45 жил бол 540 шекель болгожээ. Түүнчлэн 70 нас хүрээгүй хүмүүсийн жолооны эрхийг шинэчлэх тухай шаардлагыг […]

Untitled-9-6.jpg

2018-02-12 14:16
Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болж буй олон улсын дээд хэмжээний уулзалтаар төрийн удирдлагын хамгийн шилдэг, үр бүтээлтэй ажилласан хүнийг тодруулжээ. Шагналыг Индонезийн Сангийн сайд Шри Мульяни Индравати хүрсэн байна. Ялагч эмэгтй АНЭУ-ын Ерөнхий сайд, Шадар сайд, Дубай хотын захирагч Мухаммед бин Рашидаас бэлгэдлийн цомоо авсан байна. “Та ард түмэндээ хэрхэн үйлчлэхийн үлгэр жишээ […]

es.jpg

2018-02-12 12:33
Их Британийн Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд 10 гаруй жил уйгагүй ажилласны дүнд лабораторийн нөхцөлд хүний өндгөн эсийг анх удаа ургуулан авчээ. Ингэснээр хүний өндгөн эс хэрхэн өсөж хөгждөгийг ойлгох,  хорт хавдрын эмчилгээ хийлгэсний дараа хүүхэд төрүүлэх талаар эмэгтэйчүүд туслах гэнэ. Түүнчлэн  өндгөн эснээс ургуулан авсан эсний өсөлтийг эрчимжүүлэхэд хүчилтөрөгч, даавар, уургийн түвшин гэсэн нөхцөлийг бүрдүүлж, өндгөвчний […]

Mongol-1.jpg

2018-02-12 11:46
Энх тайван, эв нэгдэлд уриалсан  Өвлийн XXIII  олимпийн наадам БНСУ-ын Пёнчан хотноо амжилттай үргэлжилж байна. Энэ удаагийн наадамд  92 орны 2925 тамирчин өрсөлдөж байгаа юм. Манай улсаас эх орноо төлөөлөн оролцож байгаа тамирчдыг дэмжиж байгаагаа илэрхийлж  хойд хөршийн тамирчин бүсгүй хоёр талдаа тугтай, “Монголия” гэж бичсэн ороолт барьсан зургийнхаа тайлбарт “Россия и Монголия всегда друзья! Пёнчан – 2018. […]

Untitled-4-7.jpg

2018-02-12 11:06
Дубайд өнөөдөр дэлхийн хамгийн өндөр зочид буудал нээлтээ хийх гэж байгаатухай “Khaleej Times” мэдээллээ. Үүнээс өмнө зочид буудал дундаа хамгийн өндөрт Дубайн “JW Marriott Marquis” цогцолбор зочид буудал багтаж байсан юм. Уг зочид буудал нь 72 давхар буюу 355 метр өндөртэй. Харин шинээр хамгийн өндөрт тооцогдож буй  “Sheikh Zayed Road” төв замд байрлалтай “Gevora” зочид […]

Untitled-2-7.jpg

2018-02-12 09:43
Японы Киото хотын нэгэн иргэн төрсөн өвөө, эмээгийнхээ хүчирхийлэлд байнга өртсөнөөс болж жин нь хасагдаж, 17 кг хүрэхгүй жинтэй болсон зургаа дэлгэлээ. Metro-д бичсэнээр охины өвөө, эмээ нь түүнийг хоол идэхийг хориглож, жаахан ч атугай юм идэж байгаа харагдвал зоддог байжээ. Үүний улмаас япон охин хэт тураалд орж, амиа алдах дөхсөн байна. Эмч нар түүнийг […]

Untitled-1-7.jpg

2018-02-12 09:27
Боливын амьтан судлаачид Ромео нэртэй, 11 настай сеуэнкасын усны эрэгчин мэлхийг “Match” танилцах сайтад бүртгүүлжээ. Танилцах сайтад тодорхойлсноор Ромео нь тачаангуй ногоон өнгөтэй, үдшийг гэртээ өнгөрүүлэх, амттай хоол идэх дуртай. Амьтан судлаачид яах ч аргагүй нөхцөлөөс болж ийм алхам хийсэн байна. Учир нь Ромеод эмэгчнийг нь олж өгөхгүй бол энэ төрлийн мэлхийн сүүлчийн төлөөлөгч болох […]

bodsi.jpg

2018-02-10 12:32
Пермь хотын нэгэн дунд сургуульд сурагч охин үл мэдэгдэх бодис цацсаны улмаас доод тал нь зургаан хүүхдийн биеийн байдал мууджээ. Энэ талаар хотын захиргааны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. “Одоогоор сурагч охиныг шалгаж байна. Хэргийн газар мэргэжилтнүүд, хотын боловсролын хэлтсийн ажиллаж байгаа юм. Зургаан хүүхдийн бие нь муудаж, түргэн дуудсан” гэжээ. Урьдчилсан мэдээллээр сурагч охин сургууль […]

hason.jpg

2018-02-10 12:25
БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотноо өчигдөр армийн 70 жилийн ойд зориулсан цэргийн парад боллоо. Уг парадын үеэр “Хвасон-15” шинэ загварын тив алгасагч баллистик пуужингаа харуулсан байна. Парадыг БНАСАУ-ын Төв телевизээр шууд дамжуулан үзүүлжээ. Энэ үеэр “Хвасон-15” загварын, хар өнгөтэй дөрвөн төхөөрөмж, түүнчлэн “Хвасон-14” тив алгасагч пуужин бүхий хэд хэдэн чирэгчийг оролцуулсан байна. “Хвасон-15” нь 13 мянга […]