Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте цэргүүддээ эсэргүүцэгч эмэгтэйчүүдийн эрхтэн рүү буудахыг тушаажээ. Түүний хэлснээр эмэгтэй хүн бэлэг эрхтэнгүй бол ямар ч хэрэгцээгүй болдог гэнэ.
Тэрбээр Ардын шинэ армийн төлөөлөгчид болох Филиппиний маоист Коммунист намын зэвсэгт жигүүрийнхэнтэй уулзах үеэрээ “Цэргүүддээ хэлээрэй. Шинэ зарлиг шүү. Бид та бүхнийг хөнөөхгүй. Бид зөвхөн та нарын эрхтэн рүү буудах болно. Үүнгүйгээр та нь ямар ч ашиггүй амьтад болно” гэжээ.
Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь англиар орчуулж, Ерөнхийлөгчийн олон нийттэй харилцах сайтад тавьсан байна. Гэхдээ эмэгтэй бэлэг эрхтэн гэдэг үгийг оронд “одхон” гэсэн үг хэрэглэжээ.
Хүний эрхийг хамгаалагчид 72 настай Ерөнхийлөгчийг “эмэгтэйчүүдийг үзэн ядагч, эмэгтэйчүүдийг доромжлогч” гэж үзсэн байна.