Израилийн Тээврийн яамнаас жолоочийн эрхийг авах, сунгахтай холбоотой дүрэмд өөрчлөлт хийсэн тухайгаа зарлалаа.
Шинэ дүрмээр бол жолооны эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодоход 100 шекелээр торгодог байсныг цуцалжээ. Мөн жолооны эрхийг шинэчлэх татварын хэмжээг бууруулж, 10 жил бол 440 шекель, 45 жил бол 540 шекель болгожээ. Түүнчлэн 70 нас хүрээгүй хүмүүсийн жолооны эрхийг шинэчлэх тухай шаардлагыг цуцалсан байна. Өөрчлөлтийг ойрын хэдэн сарын турш хэрэгжүүлэх ажээ.