ВВС-гийн сэтгүүлч, Блэкбернийн иргэн 23 настай Мохаммед Салим Патель нүдний өвчний улмаас бие даан хүссэн газартаа хүрч чаддаггүй. Ийм өвчтэй хүмүүст ихэвчлэн хөтөлдөг нохой тус болдог. Гэтэл Мохаммед нохойноос сүнсээ зайлтал айдаг ажээ.
Азаар энэ эр АНУ-д хөтөлж явдаг одой морь сургадаг газар байдгийг мэджээ. “Би моринд маш их дуртай. Тийм болохоор сул хараатай хүмүүст үнэхээр аятайхан сонголт байж чадаж байна” хэмээн тэрбээр мэдэгджээ.
Мохаммед ирээдүйн найз болох 8 сартай Дигби одой морьтойгоо танилцаад амжжээ. Үүнийг түүнд тусгайлан зориулж АНУ-аас авчирсан байна. Гэхдээ тэр сул хараатай сэтгүүлчтэй хамт амьдрахын тулд дахиад хоёр жил сургалтад суух ёстой. Мохаммедийн хувьд ч бяцхан найзаа хүсвэл хэчнээн жил ч хүлээхэд бэлэн гэнэ. “Харин одоо манайд түүнийг харахаар ирэх зочдод би илүү их цаг гаргах шаардлагатай болох нь бололтой” гэжээ.
Одой морьд нь сул хараатай хүний хөтөлгөө амьтан болоход нохдоос дутуугүй авьяастай гэж сургуулигчид нь ярьж байна. Ийм морийг нохойноос айдаг, бас харшилтай хүмүүс хөтлөгчөө болгон ашиглаж болдог гэнэ. Үүнээс гадна морьд нохойг бодвол харьцангуй удаан буюу 45-50 насалдаг байна.